Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар анх Говьсүмбэр аймагт 2001 оны 1 дүгээр сараас эхлэн Энхтусдэм өрхийн эмнэлэг байгууллагдаж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар аймгийн Эрүүл мэндийн газар өрхийн эмчийн сонголтыг явуулж их эмч Б.Бат-Өлзий ахлагчаар нь томилогдсон байна. Засгийн газрын 1999 оны 149 дүгээр тогтоолын дагуу ЭМНХЯ-ны сайдын 2000 оны А/327, Сангийн сайд, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 29/01 дүгээр тушаалаар “Эрүүл мэндийн салбарын хөгжил” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, өрхийн эмнэлэг бие даасан аж ахуйн нэгжийн статустай ажиллаж одоог хүртэл Сүмбэр сумын хүн ам болон хөдөлгөөнт хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.
“ ЭМС хөгжил-1 хөтөлбөрийн хүрээнд 2001 онд өрхийн эмнэлгийн Стандартын байртай болж, 2008 онд Хонхор хотхонд өрхийн 3-р хэсгийн шинэ байрыг ашиглалтанд оруулан үйлчлэх хүрээгээ тэлж Сүмбэр сумын 1,2,3,4,5,6-р багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүн амын өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд үйлчлүүлэгчдийн хүсэн хүлээлтэнд нийцэхүйц чанар, аюулгүй байдлын өндөр түвшинд үзүүлэх зорилго тавин ажиллаж буй магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм. “Энхтусдэм” ӨЭМТ нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 13172 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг 2 хэсгээрээ үзүүлдэг. - Төвийн хэсэг: 1,2,3-р багийн зарим иргэд. - Найрамдал хонхор: 3,4,5,6 буюу 4,5,6 алслагдсан хөдөө багийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг. Хамгийн хол нь 100км-т байрладаг.
О.Одмандах- Дарга, Хүний их эмч, Өрхийн анагаах ухаанаар нарийн мэргэжил эзэмшсэн, одоогоор АШУҮИС-ын эрүүл мэндийн удирдлага зохион байгууллалтаар суралцаж байна. Тухайн байгууллагад 2013 оноос тасралтгүй одоог хүртэл ажиллаж байна.
2025 оны байдлаар 6 их эмч, 5 сувилагч, 2 лаборант, 1 нийгмийн эрүүл мэндийн ажилтан, 1 нягтлан бодогч, 1 бичиг хэрэг, 1 жолооч, 2 үйлчлэгч, гэрээт мэдээлэл технологийн ажилтан-1, гэрээт статистикч-1, лаборант-2 нийт 24 ажилчдын бүрэлдэхүүнтэй. Үүний 70.0 хувь нь эмч, эмнэлгийн ажилчид эзэлж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.